Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Горилогчид ажлаа өгч эхлэв үү

Улсын их хурлын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Ингэхдээ 78-ыг нь тойргоор, 48-ыг нь жагсаалтаар сонгоно. Тэдний аль аль нь сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх ёстой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн эхний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:
2023-12-14

 УИХ-д 30, орон нутагт 20 хувийн квот үйлчилнэ 

Парламентаас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгон, сонгуулийн холимог тогтолцоог баталгаажуулсан. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2024 онд нэр дэвшигчдийн 30, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байх заалт оруулж батлаад байна. Намын жагсаалтаар 48 гишүүн сонгохдоо хүйсээр сөөлжүүлж байрлуулна. Энэ бүх өөрчлөлтийн үр дүнд ирэх оны сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл багадаа 20 хувьд хүрч өсөх тооцоолол бий. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, удирдах албан тушаалд нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас багагүй байхаар тусгаад буй. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ талаар “Эдгээр эрх зүйн шинэчлэл нь шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад том ахиц болно” гэсэн юм. 
2023-12-14

Цахилгаан, эрчим хүчийг ойрын үед ХЯЗГААРЛАХГҮЙ

ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.
2023-12-13

Мал, махны хөдөө аж ахуйн биржийн арилжааг эхлүүлнэ

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны зургадугаар сарын 233 дугаар тогтоолын хэрэгжилтийг танилцууллаа. 
2023-12-13

2024 оны хаварт зориулж 8000.0 тонн мах нөөцөлнө

Мах, ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжид зээл олгоход шаардагдах 280 тэрбум төгрөгийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр боллоо.
2023-12-13

Малчдад өвс тэжээлийг 50 хувь хямдруулж олгоно

Малчдад улсын нөөцөөс тэжээл 50 хувь хямдруулан олгоно. Тэжээлийг оновчтой хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2023-12-13

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-12-13

Б.Жавхлан: Бид 2024, 2025 онд бондын өр төлөхгүй

Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр арилжаалж, Засгийн газрын 2024 онд эргэн төлөгдөх Хуралдай бонд, 2026 онд эргэн төлөгдөх Номад бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
2023-12-13

Б.Ганхуягийг “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“-д оролцуулах хүсэлтээ шүүхэд өгчээ

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо 2023 оны 12 дугаар сарын 18-22-ны өдөр нүүрсний сонсголын хоёр дахь шатыг зохион байгуулах бөгөөд “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай” тогтоолыг баталжээ.
2023-12-13

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд стратегийн яриа хэлэлцээ зохион байгууллаа

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хоорондын XVI Зөвлөлдөх уулзалт болон II Стратегийн яриа хэлэлцээ өчигдөр Вашингтон хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, америкийн талаас Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Ж.Критенбринк нар тус тус тэргүүлж оролцов.
2023-12-13

Б.Чойжилсүрэн: Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Тэрбээр "ОХУ-аас манайд өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 13-наас эхлээд эрчим хүчээ 105мвТ-аас хэтрүүлж чадахгүйгээ мэдэгдлээ. Иймд маргаашнаас цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй" хэмээн мэдэгдлээ. 
2023-12-13

ЗГ: Малын өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг олон нийтэд танилцуулж байна.
2023-12-13

 Төрийн ордонд, тойрогтоо ч “ажилладаггүй” гишүүдтэй УИХ 

Төрийн ордонд хуралдаа суухгүй, хуулийн төсөл санаачлахгүй, хэлэлцэхгүй атлаа тойрогтоо очоод татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авсан тавилга, хогшил гардуулан, тууз хайчилж, одон, медаль тарааж явдаг нь харагдаж байна. 
2023-12-13

Жендерийн тэгш байдлыг хангах үнэлгээгээр дөрвөн яам л 50 хувиас дээш дүн авчээ 

Хөдөлмөрийн зах зээлд 2020-2023 онд эмэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдээс 14.9 хувиар ялгаатай, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021, 2022 онд хамрагдсан иргэдийн 55-аас дээш хувь нь бүсгүйчүүд байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар мэдээлсэн. Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу дэргэдээ цэцэрлэг, хүүхэд харах өрөөтэй болсон аж ахуйн нэгж, байгууллагын тоо нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үр дүнтэй ажил болж буйг тэрбээр онцлов. Мөн Үндэсний статистикийн хорооны мэдээллээр эрэгтэй, эмэгтэй ажилтнуудын цалингийн хэмжээ зөрүүтэй хэвээр байгааг дурджээ. 
2023-12-13

Т.Ширмэн: Үндсэн хууль хэлэлцэхэд үг болгон утгатай байдгийг сайн ойлгосон

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхэмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. 
2023-12-13

Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос 272 тэрбум төгрөг буюу 22.5 хувийн өсөлттэй байна

Улсын их хурлын Төсвийн байнгын хороогоор Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөөний талаар гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Аудитын тайлангийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, Санхүү, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцуулсан юм. Тэрбээр, уг аудитыг гүйцэтгэхдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үйл ажиллагааны үр дүн, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт хангагдсан эсэх, эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхэд дүгнэлт өгөхийг зорьсныг онцлов.
2023-12-13

7-11 насныхны дунд таргалалт 7 дахин өсчээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
2023-12-13

110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх хуулийн төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын  “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
2023-12-12