“Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ дахь АН-ын бүлгээс “Тусгаар тогтнол” үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг парламентын удирдлагад өргөн барьж, мэдээлэл хийлээ. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн эл төслийг боловсруулжээ. Төсвийн тогтворжуулалтын, Ирээдүйн өв болон Хүний хөгжлийн санг өнгөрсөн хугацаанд байгуулж ирсэн ч эрх баригчид тэдгээрийг “Халамжийн сан” болгосон хэмээн тэд шүүмжлэв. Тус намаас “Өрийн дарамтгүй Монгол” аян зохион байгуулсан бөгөөд уг төсөлд иргэдийн саналыг тусгасан гэнэ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнөөдөр Монголд иргэн нь биш, төр нь баян болчихлоо.
2023-11-30
Дотоод талцалдаа ялагдах вий
Дотоод зөрчлөө хэвлэлээр дэвэргээд байх нь АН-ынханд бүгдэд нь халтай. АН унавал Х.Баттулга ч, Ц.Элбэгдорж нь ч, С.Эрдэнэ ч унана. Гудамжинд гарчихвал булаацалдаад байгаа эрх мэдэл нь ч үнэ цэнгүй болно. Тиймээс улс төрийн том зорилгодоо төвлөрч, нэгдэж ажиллах учиртай юм.
2023-11-30
Хуулиар тусгайлан эрх олгосон заалт, Захиргааны хэм хэмжээний актын тоог бууруулна
Хууль зүй, дотоод хэргийн яам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт 2023 онд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын тайлан, Ерөнхий сайдын 2023 оны 133 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулга, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүргийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хийсэн “Хуулиар тусгайлан эрх олгосон заалтын судалгаа”-г тус тус нэгтгэн цаашид авах арга хэмжээний талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-11-29
Ж.Ганбат дахин "Эрдэнэс тавантолгойг "удирдана"
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд боллоо. Энэ хуралдааны үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-д тогтоосон Онцгой дэглэмийг дахин зургаан сараар сунгаж, Бүрэн эрх төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг дахин томилохоор шийдвэрлэсэн байна.
2023-11-29
Арван аймгийн 22 сум зудтай байна
Энэ жил улсын хэмжээнд нийт 69.1 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарснаас 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийжээ. Аймгуудын мэдээллээр 17.2 сая толгой малыг хэрэгцээлэхээр төлөвлөсөн нь 2023 онд бойжуулсан төлийн 95.5 хувьтай тэнцүү байна. Засгийн газрын 2023 оны 279 дүгээр тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт аюулгүй нөөц бүрдүүлбэл зохих өвс тэжээлийн хэмжээг тогтоосон.
2023-11-29
Э.Батшугарын орлого жилийн дотор 1 ТЭРБУМ 300 САЯ төгрөгөөр өсчээ
УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан томилохоор шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат мэдэгдэв.
2023-11-29
Улстөрчид өө, ахмадуудад чихрийн цаас “долоолгохоо” болъё!
Сонгууль эхэлжээ. Нэр дэвшигчид горилсон эрхмүүдийн бэлгийн цуваа гараанаасаа хөдөлжээ. 2020 оны сонгуульд иргэдийнхээ итгэлийг даан сонгогдож, дөрвөн жил цөөхөн удаа л бараа сургаа харуулсан гишүүд одоо л тойргийнхондоо “хайр” зарлаж, элдэв бэлэг сэлт тарааж яваа нь мөн л сонгууль дөхсөний шинж.
Сонгуулийн тухай хуулийн 48.1-т зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс хойш бэлэг сэлт тарааж, элдэв найр наадам хийхийг хуулиар хориглосон. Тиймээс сонгуульд нэр дэвших горилогчид хууль үйлчлэхээс урьтаж сонгогчиддоо юм, юм л тарааж яваа бололтой. Тараах шалтаг нь ч мундахгүй юм. УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг шинэ жилийн баярыг угтаж тойргийнхоо ахмадуудыг “баярлуулж” яваа бололтой. Хэдэн хөгшчүүл маань “Хассуурь сан” гэсэн бичигтэй ганц тор бэлгээ их л нандигнан авч яваа зураг цахим орчинд тархаад байна.
2023-11-29
Засгийн газрын хуралдаанаар 30 асуудлыг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар хэлэлцэж байна.
2023-11-29
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсад зохион байгуулагдаж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 28 дугаар бага хуралд оролцож байна. Энэ үеэр тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад Бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа. Талууд Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцааг өргөн хүрээтэй салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
2023-11-29
Р.Барсболд: Ардын Их Хурал богино хугацаанд Үндсэн хуулийг боловсруулсан
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.
2023-11-28
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороог Ерөнхий сайд ахална
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчидтэй хийлээ. Уулзалтад газар тариалан, хөдөө аж ахуй, мах, сүүн болон хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мал эмнэлэг, сав, баглаа боодол зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцлаа.
2023-11-27
Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Задарсан “Засаг дарга”
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг өнгөрсөн хавар түдгэлзүүлсэн бол өдгөө хууль тогтоочид 71-үүлээ үлдэх байв. Нууц санал хураалтын дүн гарахад түүнтэй хамт нэрийг нь оруулж ирсэн хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг явуулаагүй юм. Нүүрсний гэх хэрэгт холбогдсон түүнийг 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсныхоо дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт нөлөөлж, Хятадын компаниудад давуу байдал олгосон гэрээ байгуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нь 2016-2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий, тэр дундаа 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгждээ давуу байдал бий болгосон хэмээх үндэслэл ч бий.
2023-11-27