Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар Э.Золзаяаг сонгожээ 

Нийслэлийн ХҮН намын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, шинэ даргаа сонгосон байна. Сонгуульд Э.Золзаяа, Ц.Лут-Очир, Л.Одсүрэн нарын гурван хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ. Улмаар Тайванийн Дунхуа их сургуулийг төгссөн, байгалийн ухааны магистр, урбанист Э.Золзаяа 60 хувийн саналаар нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдсон байна. Тэрбээр хотын хөгжил, бодлого, төлөвлөлт, дизайны “Creative 100” төслийн санаачлагч бөгөөд “Сийкс плас” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Climate campaign” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж. 
2023-11-24

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулахыг шаардлаа 

Мөн Засгийн газрын уржигдрын хуралдаанаас Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн найруулж, авлигын дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “Афганистан, Бангладеш, Камерун, Кени, Уганда, Малайз, Зимбабве, Албани, Украин зэрэг дэлхийн 22 оронд авлигын дагнасан шүүх бий. Бид ийм шүүх байгуулснаар авлига буурсан, эсэхийг 2015 онд судалж, үнэлгээ гаргаж байсан. Үр дүнд нь эдгээр оронд авлига буураагүй, харин улс төрийн өрсөлдөгчөө намнах зорилготой тогтолцоо л бий болсон.
2023-11-24

Д.Сарангэрэл: Гишүүдийн тоог 126 байхаар тусгасан нь эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно

Хүний эрх, жендэрийн асуудлаарх парламентын өөрийн үнэлгээний хэлэлцүүлгүүд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 
2023-11-23

Ж.Баярмаа: Дэг, яргалал байхгүй хэмээн худал мэдэгдсэн Батлан хамгаалах яамны сайд ОГЦОР

Цэргийн алба хаагчид эрүүл мэнд, амь насаараа хохирч буй асуудалд худал мэдээлэл өгсөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулж, хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байгаагаа талаараа Ардчилсан намын дэд дарга нар мэдээлэв.  
2023-11-23

Ц.Даваасүрэн: Өвөлжилт хүндэрч байхад нь туслаагүй байж ирэх сонгуулиар "Та нар юу хүсэж байна" гээд яваад очиж болохгүй биз дээ

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ яаралтай авахыг уриаллаа.
2023-11-23

Зориг үгүй бол мэдлэг, чадвар улс төрд үнэ цэнгүй 

Манай парламентын гишүүдийн 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй. Тэдний ес нь МАН, хоёр нь АН-ын төлөөлөл юм. МАН үнэмлэхүй олонх болсон сүүлийн хоёр парламентад яг адилхан 13 эмэгтэй сонгогдсон ч дуу хоолой нь маш бүдэг, намынхаа шийдвэрийг аялдан дагалдсан байдалтай л цаг хугацааг өнгөрүүлж байна. Уг нь эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой, бас нам харгалзалгүйгээр баг болж ажиллавал нийгэмд үр өгөөжтэй олон хууль батлуулж, зөв шийдвэр гаргуулж чаддагийг харуулсан туршлага УИХ-ын түүхэнд бий. Гэвч одоогийн 13-аас ийм оролцоо, манлайлал хүлээгээд нэмэр алга. 
2023-11-23

Монгол Энэтхэгийн харилцаа 3 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагаа, найрамдлын “Мөнхийн хөшөө” болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдацтай эрчимжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. Түний бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан төрийн албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.
2023-11-23

Аюулгүй байдлын хамтын ажиллагааг Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Акиба-гийн урилгаар арваннэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад айлчлал хийж байна.
2023-11-23

Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв.
2023-11-22

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
2023-11-22

Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа

Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22

Г.Занданшатар: Бид хууль бүрт хүний эрхийг амин сүнс болгохоо тунхагласан

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран  зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхэллээ.
2023-11-22

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн удирдах албан тушаалтан 57 тэрбумын санхүүжилтийг илүү олгожээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр сонслоо. 
2023-11-22

ХОМ: БГД-ийн Засаг даргын орлогчийн гэр бүлийн орлого жилийн дотор 62 саяар өсжээ

Бид цувралаар УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчиддээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэнгийн хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.
2023-11-22

Канад Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2023-11-21

“Шилдэг залуу эмч” шагналын эзэд шагналаа гардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” шагналын эзэд Төрийн тэргүүнээс шагналаа гардлаа.
2023-11-21

Монгол, Энэтхэг улсуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх-ийг нутаг буцахтай холбогдуулан хүлээн авч уулзлаа.
2023-11-21

Канад Улсад англи хэлний багш нарыг бэлдэнэ

Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
2023-11-21