Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Намуудын жагсаалтад найдаж болох уу 

Засгийн газрын тэргүүн бөгөөд эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар танхимын бүрэлдэхүүнээ шинэчилж, УИХ-ын гишүүний “давхар дээл”-тэй сайд нарыг олноор нь оруулж ирэхдээ ч “Дараагийн “сонгуульд нэр дэвшихгүй” хэмээх ам өчгийг нь авсан гэдэг. Сөрөг хүчнийг төлөөлж буй АН-ын удирдлага ч үүнтэй агаар нэг зарчим баримтлахаа зарлаж, намын жагсаалтдаа шинэ уур амьсгал оруулах найдвар төрүүлээд буй. 
2023-09-12

Лаосын парламентаас УИХ-д улаан зандан модон ширээ, сандал дахин бэлэглэнэ 

УИХ-ын дарга Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцлов. Талууд цаашид хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, найрамдлын бүлгүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулж, мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээг эрчимжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотолж, олон улс, бүс нутгийн түвшинд харилцан нэгнээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 
2023-09-11

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 440 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэлэнгэ тариа” ХХК нь “Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулах” төсөлд хамрагдаж,
2023-09-09

Улаанбаатар хотын бонд гаргах андеррайтеруудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Улаанбаатар хот дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бонд гаргах зөвшөөрлөө Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос аваад буй. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 онд шинэчлэн баталснаар Улаанбаатар хот санхүүгийн зах зээлд бонд гаргах эрхтэй болсон билээ. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын жишгийг дагаж санхүүжилтийн илүү үр ашигтай арга хэрэгсэл ашиглан дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалтуудыг шийдэх, санхүүгийн хувьд бие даан ажиллах боломж бүрдэж байгаа юм. 
2023-09-08

Л.Оюун-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.
2023-09-08

Говьсүмбэр аймгийн иргэд “Шинэ сэргэлт”-ийн бодлого, авлигатай хийх тэмцлийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна. Тус аймгийн иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.
2023-09-08

“Шивээ-Овоо” ХК 33.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсийн 30 хувийг хангадаг. Жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулдаг байна. Улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг “Шивээ-Овоо” ХК бүрдүүлж байна. Өнгөрсөн онд тус компани 67,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
2023-09-07

Монгол Улсыг төлөөлж 75 Өргөмжит консул 49 оронд ажиллаж байна

Гадаад харилцааны яамаас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2023-09-07

ЗГ: Шүүх хөгжлийн бодлогоо тодорхойлсон баримт бичигтэй болно

УИХ-ын 2000 оны тогтоолоор Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөг баталсан, хүчин төгөлдөр үйлчилж байна
2023-09-06

Гадаад валютын нөөц гурван тэрбум 933 сая ам.долларт хүрчээ

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж дээр хийгдсэн арилжааны хэлцлийг гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системтэй холбож
2023-09-06

Х.Нямбаатар: Шүүхийн бодлогын баримт бичгийн төсөл бэлэн боллоо

БНХАУ-ын зүгээс Хятадад ял эдэлж байгаа тодорхой тооны иргэдийг есдүгээр сарын дундуур манайд хүлээлгэж өгөх
2023-09-06

Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэтэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ 

Бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож, хөгжлийг боомилж буй хязгаарлагч хүчин зүйлс, тухайлбал, авлигатай хамтран тэмцэхийг Ерөнхий сайд уриалав. Ховд аймгийн иргэд шударга ёсны тэмцлээ тууштай үргэлжлүүлэх, хууль тэгш үйлчлэх зарчмыг баримтлах, баруун бүс нутагт шатахуун, бараа, бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулах, сурагчдын автобус, сургууль, цэцэрлэгийн засвар, аймгийн төвийн цэвэрлэх байгууламж зэрэгтэй холбоотой олон асуудлыг хөндсөн юм. 
2023-09-06

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулахад туршлага солилцохыг хүсэв 

Дараа нь тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзсан юм. Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хийж буй анхны албан ёсны энэхүү айлчлал нь манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гадаад харилцааны сайд тэмдэглэв. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, иргэд хоорондын зорчих нөхцөлийг хөнгөвчлөхийн чухлыг онцоллоо. 
2023-09-06

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ.
2023-09-06

Саудын Арабын Хаант Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд-тай есдүгээр сарын 5-ны өдөр уулзав.
2023-09-06

Лаос Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан Монгол Улсад айчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-05

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауди-г хүлээн авч уулзах үеэр Саудын Арабын Хаант Улсын Хаан, Хоёр ариун сүмийн хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-д мэндчилгээ дэвшүүлж байгааг  уламжлахыг хүслээ.
2023-09-05

 Орон нутгийн ороо бусгаа томилгоо

Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2023-09-05