С.Мягмарсүрэн “Ice drift-2024” цувралд түрүүлж, О.Өсөхбаяр улсын аварга болов
Монголд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн авто спортын “Ice drift-2024” дөрвөн цуврал тэмцээн болсон. Тус тэмцээнд оролцсон тамирчдаас нийт цуглуулсан оноогоор тэргүүн байрт “Дархан дрифт” клубийн 77 дугаартай С.Мягмарсүрэн (600 оноо) шалгарав. Түүний ард 570 оноогоор “I drift” клубийн тамирчин, 11 дугаартай А.Наранбаатар бичигджээ. 512 оноогоор мөн “Дархан дрифт” клубийн тамирчин, хоёр дугаартай Г.Очирлхагва III байр эзэллээ.
2024-11-28
Усны нөөцийн зөвлөлийн даргаар Э.Баттулгыг томилжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар Усны нөөцийн зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, даргаар нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг, орлогчоор нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаярыг томилжээ.
2024-11-28
Азийн өвөрмөц амьтдад Монголоос соотон алагдаага багтав
Английн ВВС телевизийн бүтээсэн Ази тивийн өвөрмөц, ховор амьтдын тухай “Asia” баримтат, цуврал кинонд Монголоос соотон алагдаага (алагдаахай)-ыг онцолжээ. Дэлхий дахинаа алдартай агентлагийн уран бүтээлчид манай улсад л харж болох нэн ховор төрөл зүйлийг дүрс бичлэгт буулгахаар Өмнөговь аймагт хоёр жил дараалан, тус бүр нэг сарын хугацаанд ажилласан гэнэ. ВВС-гийнхэн уг бүтээлээ удахгүй олны хүртээл болгохоор төлөвлөж, триллерийг нь цацаад байна.
2024-11-28
“Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй компанид химийн хорт бодис ашиглах эрх олгосон”
Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлгүй байгууллагад албаныхан химийн хортой бодис ашиглах зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” төрийн бус байгууллагынхан өчигдөр мэдээлэв. Тэд “Торгон шир” компани нийслэлийн иргэд махаа авдаг Эмээлт захад химийн хортой бодисоор арьс, ширний үс зумлаж байгааг бид Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон нийслэлийн Байгаль орчны газарт өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн" гэв.
2024-11-28
Ц.Өнөрчимэг, Б.Энэржин нар олон улсын тэмцээнээс цом гарджээ
Английн Гибралтар улсад үргэлжилж буй өсвөр үеийнхний ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид ур чадвараа сорьж байна. Тэд тус тэмцээнтэй зэрэгцэж эхэлсэн “WDF Gibraltar open XX-2024” олон улсын тэмцээнд дасгалжуулагч Х.Одбилэгийн удирдлагад оролцсон.
2024-11-28
Б.Өлзий-Од “Бүх одод”-ын тоглолтод оролцох нь
“Брера илч” багт хагас хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж буй тэрбээр волейболын спортод 2020, 2021 онд Үндэсний дээд лигийн аварга, 2011, 2015 онд лигийн хүрэл медаль, 2019, 2022 онд Холбооны цомын аваргаар шалгарч байв.
2024-11-28
Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Засгийн газар 2025 оныг “Залуусыг дэмжих жил” хэмээн зарласан. Үүний хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратеги хэрэгжүүлэх гэнэ. Уг стратегийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгажээ. Мөн залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулжээ.
2024-11-28
Хөвсгөлд үүрээр газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
2024-11-28
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд жил бүр 300 тэрбум ам.доллар зарцуулах зорилт тавилаа
Азербайжаны нийслэл Баку хотод энэ сарын 8-22-нд болсон, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал (COP29)-ын үр дүнд дэлхийн 200 гаруй орны удирдагч, төлөөлөгчид “Уур амьсгалын санхүүжилтийн шинэ хамтын зорилт” (NCOG) хэмээх баримт бичгийг хэлэлцэн баталжээ. Ингэснээр улс орнууд хүн амаа болон эдийн засгаа уур амьсгалын гамшгаас хамгаалах, цэвэр эрчим хүчний өсөлтийн үр өгөөжийг хуваалцах хамтын, шинэ зорилттой болов.
2024-11-28
Хөхний хорт хавдраар жилд 344 хүн өвчлөв
Манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй таван төрлийн хавдрын дөрөвт нь хөхнийх бичигдэж байна. Энэ төрлийн хорт хавдраар өвчлөгсдийн тоо сүүлийн таван жилд тогтмол өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцуулсан тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд хөхний хавдрын 344 шинэ тохиолдол бүртгэгдэж, өвчилсөн нийт хүний тоо 2438 болжээ. Мөн эл хавдрын улмаас 90 хүн нас барсан байна.
2024-11-28
Халтирч унасны улмаас 44 хүн гэмтжээ
Нийслэлд энэ сарын 25-наас эхлэн цас орсны улмаас халтирч унан гэмтэж бэртсэн хүний тоо нэмэгдэх болсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн анхаарууллаа. Тухайлбал, өнгөрсөн даваа, мягмар гарагт халтиргаанаас болж гэмтсэн 44 хүн дээрх төвөөс тусламж, үйлчилгээ авчээ. Тэдний долоо нь хүүхэд, бусад нь насанд хүрсэн хүн аж.
2024-11-28
Гэр бүл салахад нөлөөлдөг “гол буруутан” нь санхүүгийн зөрчил
Манай улсад өнгөрсөн онд 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 нь цуцлуулсан байна. Үүнд тулгуурлан тооцож үзэхэд нэг хоногт 40 гаруй гэр бүл өрх тусгаарлаж, 15 орчим нь салж буй юм. “Гэрлэлт гэдэг бол хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүний сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ” хэмээн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуульд заажээ.
2024-11-28
Дохионы хэлний цахим толь бичиг бүтээлээ
Монголд дохионы хэлний анхны цахим толь бичгийг гаргажээ. Энэхүү толь бичгийг 21 аймагт хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан бүтээжээ. Ингэхдээ хэрэглэгчдэд хялбар, түргэн, ойлгомжтой байхаар хийсэн бөгөөд төлбөргүй ашиглах боломжтой гэнэ. Эл цахим толь бичгийг ашиглалтад оруулснаар сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм байна.
2024-11-27
“Оннц дүмд”-ийн дүрүүдийг урлагчид үзэсгэлэнгээ дэлгэнэ
“Хандгай”, “Оннц дүмд” зэрэг бүтээлээрээ хэдийн олны танил болсон, тоглоомон урлагийн соёлыг түгээгч “Nomad toy” студийнхэн таван жилийнхээ ойг тохиолдуулан өөрсдийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах нь. Энэ сарын 28-29-нд “Лхам” галерейд дэлгэх эл үзэсгэлэнгээс тэдний таван жилийн түүхийг тольдох боломжтой юм байна.
2024-11-27