Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо

“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.
2026-06-08

Зайсанд барилга барихын тулд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асанд хахууль өгсөн үү

Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг дар­гаар ажиллаж байсан Б.Мөнхболдод холбог­дох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд ний­тэлсэн. Тэрбээр Зайсангийн аманд байрлах 2329.6 ам метр газарт орон сууц барих архи­тектур төлөвлөлтийн А даалгавар гар­гуулахын тулд бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.
2026-06-08

7-17 насны TEEN карттай харилцагчид DiGi Pay апп-аар дансаа удирдах боломжтой боллоо

ХААН Банк 7-17 насны хүүхдүүдэд зориулсан TEEN картыг 2020 онд Монголд анхлан нэвтрүүлж байсан бол энэ удаа тус карттай харилцагчдад дансаа өөрсдөө удирдах боломжийг бүрдүүлж, тэдний цахим хэрэглээнд төгс тохирох DiGi Pay TEEN үйлчилгээг танилцууллаа.
2026-06-08

Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийлээ

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын “Ягаан үдэш”  бие даасан үзэсгэлэн ХААН галерейд 6-р сарын 5-15-ны өдрүүдэд үзэгчдийн хүртээл болж байна.
2026-06-08

Ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулна 

Ирвэс хамгаалах сан (SLCF) болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн багш, судлаа­ чид хамтран ирвэс хамгаалах үндэсний сүлжээ байгуулахаар болжээ.
2026-06-08

Өнөө хэр нууц нь тайлагдаагүй өв залгамжлагчийн үхэл

23 настай Майкл Рокфеллер 1961 оны арваннэгдүгээр сарын 19-нд Нидерландын Шинэ Гвинейд алга болжээ. Тэрбээр Энэтхэгийн далайд 15 километр зам туулж, эрэг хүрэхээр завьтай гарс­наас хойш хэн ч түүний барааг харсангүй. Нью-Йорк мужийн амбан захирагч, АНУ-ын Дэд Ерөн­хийлөгч болох байсан Нельсон Рок­феллерийн хүүг живсэн гэж үзэцгээв. Гэхдээ цагаан арьст­нуудын толгойг авахаар анаж байсан, цусанд шунасан асмат үндэстний ангуучдын гарт өртсөн гэх яриа одоо хэр нь байдаг аж. 
2026-06-08

Хятад, орос жуулчны тоо өсөж, солонгосчуудынх буурчээ 

Манай улсыг зорин ирэх хятад, орос жуулч­ дын тоо өсөж, солонгосчуудынх буурсныг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна. 2026 оны 1-5 сард Монголд нийт 292 253 жуулчин иржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21 хувиар өссөн үзүүлэлт аж.
2026-06-08

60 жилийн өмнөхөөс зургаа дахин их тахианы мах идэж байна

Орчин үеийн хүмүүс 60 жилийн өмнөх үеийнхнээс зургаа дахин их тахианы мах, хоёр дахин их гахайн мах хэрэглэдэг болжээ. Тодруулбал, НҮБын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын тайланд мэдээлснээр 1961 онд нэг хүнд ногдох шувууны махны нийлүүлэлт гурван кг хүрэхгүй байсан бол 2025 онд энэ тоо тав дахин өссөн байна.
2026-06-08

Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.06.01-2026.06.07) нийслэлийн 9 дүүрэг, 15 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 167 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа. Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 15 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 
2026-06-08

Дохионы хэлмэрчийн зардлыг улсын төсөвт тусгах нь

Сонсголгүй иргэд эрх ашгаа хамгаалуулах, тулгамдсан асуудлаа шийдүүлэх зорилгоор Төрийн ордны гадна тайван жагсаал зохион байгуулсан юм. Сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газар болон салбар яаманд хандан шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагын дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ГБХНХ)-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал нар тус холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч, зөвшилцөлд хүрчээ.
2026-06-08

Зөрчил гаргагсдыг 63.5 тэрбум төгрөгөөр торгожээ

Улсын хэмжээнд 2026 оны эхний таван сарын байдлаар 3 552 133 зөрчил гарсныг цагдаагийн байгууллага бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 дахин өссөн үзүүлэлт юм. Үүнээс 3 545 880-ыг нь шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд зөрчил гаргасан 3 395 877 хүн, 133 838 хуулийн этгээдийг 63.5 тэрбум төгрөгөөр торгосон аж.
2026-06-08

Жилд 75 сая ширхэг тарьц ургуулах дэвшилтэт технологитой танилцав

Ойн газрынхан “Номгон форестри” ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. Учир нь тус компанийнхан Швед улсын “BCC Plant the planet”-ийн суулгац үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Тэд энэ­­хүү тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлсэн байна. 
2026-06-08

Мэдээллийн манипуляц: Орчин үеийн дарангуйллын дүр төрх 

Сергей Гуриев болон Даниел Трейсман нарын 2019 онд “Journal of Economic perspectives” сэтгүүлд хэвлүүлсэн “Informational autocrats” судалгааны өгүүллийн агуулгыг хуваалцаж байна. Энэ нь XXI зууны авторитар дэглэмүүд яагаад өмнөх үеийн ил тод дарангуйллаас өөр хэлбэртэй болсон, орчин үеийн автократууд яагаад айдас, хүчирхийллээс илүү мэдээлэл, имиж, олон нийтийн ойлголтыг удирдах чадварт түшиглэх болсон талаар тайлбарласан.
2026-06-08

“Ногоон орон сууц” төслийн хүрээнд бодлого, стандарт шинэчлэлийн хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хотын “Ногоон орон сууц” төслийн хүрээнд ногоон орон сууцны бодлого, барилгын дүрэм, материалын стандартын шинэчлэл болон EDGE хэрэглэгчийн гарын авлагын орчуулгын төслийн хэлэлцүүлэг, уулзалт боллоо.
2026-06-08

“Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ” 

Байгаль төдийгүй хүн зон бүгдээр өөр өөрсдийн өнгө үзэмжээ гайхуулдаг зуны эхэн сар хэдийн гарч­ хаад байхад Улаанбаатарын гудамж ичимхий хүүхэд шиг бүүдгэр саарал “хөшиг”-нийхөө ард нуугдсан хэвээр. Бие, сэтгэлд тухгүй хохилзсон дүнсгэр энэ өдрүүдэд манай хотынхонд хань болж, дотоод эрх чөлөөг мэдрүүлэхээр “Poetry night“ яруу найргийн үдэш эргэн иржээ.
2026-06-08

2023 оноос хойш шийдвэрлэгдээгүй, удааширсан хэргүүдэд УЕПГ-тай хамтран ажиллана 

Төр, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Үндэсний аудитын газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын явцад илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдлыг прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг. 2023-2026 оны эхний хагас жилийн байдлаар нийт 92,537.4 сая төгрөгийн 74 асуудлыг шалгуулахаар Үндэсний аудитын газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
2026-06-08

“Хаана ч аюулгүй хүнс” уриан дор нэгдлээ

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр өчигдөр тохиов. Манай улс 2019 оноос эхлэн эл өдрийг жил бүр тэмдэглэн, хүнсний аюулгүй байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлалтай. Үүний хүрээнд “Асуудлаас шийдэлд, хаана ч аюулгүй хүнс” уриан дор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, хүнс болон хоол үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Энэ удаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг онцолсон юм.
2026-06-08

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов

НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Коёо таун, шинэ гүүр, НОЦ ХХК орчимд үерийн эрсдэл ихтэй байршил дахь үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын нөхцөл байдалтай танилцаж, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллалаа. Түүнчлэн нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, үерийн эрсдэлд бэлэн байх ажлын явцтай танилцав.
2026-06-08