Мөн чанар нь хожимдоогүй “Хожимдсон үзвэр”
Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинааш анхны бие даасан үзэсгэлэнгээ “Хожимдсон үзвэр” нэртэйгээр Монголын урлагийн зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейдөчигдрөөс дэлгэлээ. Ирэх сарын 4 хүртэл толилуулах энэхүү үзэсгэлэнд тэрбээр 2008 оноос хойших 17 жилийн хөдөлмөрийн үр шимээр бүтсэн зургуудаа багтаасан аж.
2025-10-17
333 нуур байгуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гардуулав
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарласан. Үүний хүрээнд 333 нуур гэх санаачилга, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, “Нэг сум, нэг нуур” хөтөлбөрийн дагуу нийт 318 байршилд хөв, цөөрөм байрлуулах боломжтойг мэргэжилтнүүд тогтоосон.
2025-10-17
Монгол хүнд зориулсан “Egune chat AI” аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ
Монголын анхны хиймэл оюун “Эгүнэ” дотоодын хэрэглэгчдэдээ зориулан дуу хоолойгоор харилцан мэдээлэл авч, асуулт асууж, даалгавар гүйцэтгүүлэх боломжтой “Egune chat AI” аппликэйшнээ хэрэглээнднэвтрүүлэв. Тодруулбал, тус аппликэйшнээр дамжуулан цаг агаар, замын түгжрэл, нийтийн тээврийн маршрутын талаарх мэдээллийг урьдчилан харж, тусламж авч болох аж.
2025-10-17
“Дадалын намрыг үзээгүй бол өөрийгөө аялагч гэж бүү хэл”
Зай нь дуусаадзогссон цагийн зүү мэт бүх зүйл ямар ч “хөдөлгөөнгүй” нэг хэвийн санагдах үедямар нэгэн шинэ содон, гэнэтийн зүйл турших дуртай төрлийн хүмүүсийн хувьдаялал шиг кайф ховор доо. Аялал гэнэтийн байх тусмаа л адал явдалтай, илүү адармаатай байдаг. “Хэнтийн Дадалын намрыг үзээгүй л бол өөрийгөө аялагч, аялах дуртай гэж бүү хэл” гэж нэгэн эрхмээс олон жилийн өмнө сонссон юм даг. Намар угаас улирал төдий биш, урлаг юм бол “жинхэнэ урлаг”-ийг Дадалаас үзэх ёстой гэсэн олон жилийн нууцхан хүсэл минь цаг, зүгийн учрал зохирлоор шуурхай бүтэж, хоёрхон цагийн дотор явах унаагаа, байрлах айлаа, уулзах хүнээ олоод, гэнэтийн аялалдгарсан удаатай.
2025-10-17
Анатомийн хувьсгал уу, хувьсал уу
Сансар, огторгуйг хүртэл эзэмшихээр “шунан” зүтгэж буй хүн төрөлхтөн өөрийгөө ч бүрэн мэдэж амжаагүй явна. Үүнийг нотлох нэгэн шинэ мэдээ байна. Израилийн эрдэмтэд хүний дархлааны тогтолцооны шинэ механизм нээжээ. Тодруулбал, протеазом буюу уургуудыг жижиг хэсэг болгон задалж, дахин боловсруулан шинээр бий болгодог эсийн бүтцийн “нууц горим”-ыг илрүүлсэн аж. Вейзманы шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Йифат Мербл “Бид дархлааны тогтолцоонд бактерийн халдвараас өөрийгөө хамгаалах боломж олгодог шинэ механизмыг нээлээ.
2025-10-17
Түрхлэгэн вакцины үе айсуй
Вакцин, дусал тариа гэхчлэн хүмүүс эрүүл мэндийн зарим үйлчилгээ авахдаа зайлшгүй тариуртай“ нөхөрлөдөг”. Тэгвэл америк эрдэмтдийн ачаар тариурын вакцинжуулалт, зүүгээр хатгаж тарих аргыг халах боломжтой талаар өнгөрсөн оны сүүлчээр мэдээлсэн. Өдгөө Стэнфордын эрдэмтэд боловсруулж буй түрхдэг тарилгаа бодит болгохын тул дүйлдвэрлэлийн шатны үйл ажиллагааны эрэл хайгуул хийж байгаа аж.
2025-10-17
Эрүүл мэндийн салбарынхан суулт зарлалаа
Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр амжилтгүй болсны улмаас эмч нар төв талбайд өчигдрөөс суулт зарлаж эхэллээ. Тэд үндсэн цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх бус, 3.5 сая төгрөг болгохыг шаардан, хоёр өдөр суулт зарлах бөгөөд хэрэв эл асуудалд холбогдох байгууллагынхан дорвитой шийдэл олохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ирэх оны улсын төсвийг эргүүлэн татаж, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
2025-10-17
Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарав
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний есөн сарын байдлаар 20.7 их наяд, харин зарлага, цэвэр зээлийн дүн 22.1 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо тайлагнав. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Өмнөх оны мөн үед төсвийн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарч байсан юм.
2025-10-17
Баруун таван аймагт өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр гэв
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын хэм, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөр зудын эрсдэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг гарчээ.
2025-10-17
Монголын хүчтэнүүд Каир хотод хүч сорино
Египет улсад пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөнө. Эл тэмцээнд манайхаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлагад насанд хүрэгчдийн 107 кг-д паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-д “Дэлхийн цом”-ын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөхөөр Каир хотыг зорьсон юм.
2025-10-16
Өвлийн олимпын үеэр гал зогсоохыг уриаллаа
Италид ирэх жилийн хоёрдугаар сарын 6-нд эхлэх Милано-Кортинагийн өвлийн олимпын наадмын өдрүүдэд дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийг зогсоох санаачилга НҮБ-д өргөн барих гэж буйгаа тус улсын Гадаад хэргийн сайд Антонио Таяни мэдэгдэв.
2025-10-16
Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхимтай болов
СЕХ, Монгол Улсын үндэсний номын сан хамтран Сонгуулийн боловсрл, эрх зүйн уншлагын танхим байгуулснаа өчигдөр нээлээ. Сонгуулийн үйл явцтай холбоотой эрх зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг нэмэгдүүлэх, мэргэшсэн судлаач бэлтгэх, түүнд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь үүний зорилго аж. Мөн уг танхимаар дамжуулан энэ чиглэлээрх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг эргэлтэд оруулах, судлаачдыг идэвхжүүлэх, сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох юм байна.
2025-10-16
Трампын “ялалтын ёслол”-ын аялал
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 13-ны өглөө Израилд хүрэлцэн ирэв. Тэрбээр Ерөнхийлөгчийн одоогийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш төдийгүй өөрийнх нь санаачилгаар Иерусалим хотыг Израилын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Америкийн элчин сайдын яамыг 2017 онд тийш нь нүүлгэснээс хойш еврейн улсад анх удаа айлчилж буй нь энэ.
2025-10-16
Монголын шатарчид дэлхийд манлайлсан гайхамшиг
Шатрын дэлхийн аваргын төлөө өрсөлдөх бүс хоорондын тэмцээнд Л.Мягмарсүрэн 1966, Т.Үйтүмэн 1972 оноос оролцож эхэлснээс хойш 60 гаруй жилд Монгол Улсын эрэгтэй 10, эмэгтэй найм, нийт 18 мастер, дэлхийн аварга 18, их мастеруудтай бүгд 56 өрөг тоглосны 10-ыг нь хожиж, 28-нд нь ялагдсан, 11-тэй нь тэнцэн нийтдээ 21 оноо авсан гэх бүрэн бус мэдээ бий. Энэ дүнг тамирчдаар тодотговол Т.Үйтүмэн дөрвөн аваргатай учирч 1.5, С.Хандсүрэн хоёр аваргатай тулалдаж 1.5, Ц.Лхагвасүрэн 0.5, Б.Мөнгөнтуул зургаан их аваргатай 14 өрөг тоглон зургаа хожиж, гурав тэнцсэнээр 7.5 оноо цуглуулж, бусад мастеруудаа хошуучлан манлайлжээ.
2025-10-16
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн яллагдагчаар татжээ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй. Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхнаас тодруулахад дараах хариултыг өглөө.
2025-10-16
Б.Батсуурь шилдэг тоглогчоор шалгарав
Монголын волейболын шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг “Ahmedabad defenders” багт легионероор нэгдсэн. Тус багийнхныг 2018 онд анх бүрдүүлэн, дээд лигт 2022 онд оролцуулахад хүрэл, 2023 онд алтан медаль хүртэж байв. Дараа жил нь клубүүдийн ДАШТ-д өрсөлдөхдөө VI байр эзэлсэн юм.
2025-10-16