
Ерөнхий сайдаас бусад бүх сайдыг УИХ-аас томилж буйг АН-ынхан хүчтэй эсэргүүцсэн. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ц.Цогзолмааг томилох үеэр АН-ын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа түүний төлөө үг хэлж, саналаа харамласангүй. Тэрбээр “Эмэгтэйчүүд олноор ажилладаг эрүүл мэндийн салбарыг эмэгтэй сайд толгойлох болсонд баярлаж байна. Эдгээр яамны Төрийн нарийн бичгийн даргаар ч эмэгтэйчүүд ажиллах боломжтой. Жендерийн мэдрэмжтэй шийдвэр гаргахад эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоо нэн чухал. Иймд эмэгтэй гишүүд бид ч бас олон улсын жишгээр хамтран ажиллах ёстой” гээд МАН- ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлдэгийн хувьд УИХ-д эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг байгуулж ажиллахыг хүсэв. Ц.Цогзолмаа гишүүн “дээлээ давхарлах” уу.