Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөх, суран харвааны 16 тамирчнаас 07 дугаар сарын 12-ны өдөр авсан допингийн шинжилгээний хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас зохион байгуулжээ. Уг шинжилгээний хариуны талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж байна.
Монголын допингийн эсрэг байгууллагын Нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Үндэсний их баяр наадамын бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан 32 бөх, суран харвааны 16 тамирчнаас хоёр шинжилгээнээс допинг илэрсэн. Нэг тамирчны шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан учир гүнзүүрүүлсэн нягтлаж шинжилгээ авна. Энэ нь 21-28 хоногт тодорхой болно. Харин орон нутагт барилдсан 84 бөхөөс 8 тамирчинаас допингийн шинжилгээ илэрсэн. Харин нэг тамирчний хариу ирээгүй" гэв.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням " Үндэсний их баяр наадамд дөрөв давсан Хэнтий аймгийн арслан Н.Баяржаргалын допингийн хариу баталгаажсан. Харин хоёр дахь тамирчны нэрийг дүрмийн дагуу одоогоор зарлах боломжгүй. Өөрт нь мэдэгдэл хүргүүлсний дараа зарлах юм. Өөрөөр хэлбэл, Б сорьцын шинжилгээг шинжлүүлэх эсэх шийдвэр гарсны дараа мэдээлэх үүрэгтэ" гэх мэдээллийг өглөө