Францын Парист болсон олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл, оролцсон бүх сурагч медальт байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн байна. Тэд Улаанбаатарын цагаар өчигдөр 20.00 цагт шагналаа гардан авчээ.
МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн XII ангийн сурагч Г.Батбаяр, мөн сургуулийн XI ангийн сурагч Э.Ичинбат нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин нийслэлийн нэгдүгээр сургуулийн XI ангийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн XII ангийн сурагч Г.Азжаргал, “АбсолютЭлит” сургуулийн XI ангийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медалийн эзэн болжээ. Багийн ахлагчаар МУИС-ийн Физи¬кийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяр, багш М.Отгонбаатар нар ажилласан аж.
Дэлхийн хамгийн том хэмжээний эл олимпиадад 92 орны 460 гаруй сурагч оролцсон байна. Манай сурагчид өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн физикийн олимпиадаас долоон медаль хүртсэн юм. Харин энэ удаа мөнгөн медалийн тоог нэмж, өмнөх амжилтаа ахиулав.
Ч.Цэлмэг