Долдугаар сарын 24-ний өглөө Тайланд, Камбожийн маргаантай хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарсан тухай Reuters агентлаг хоёр талын цэргийн албан тушаалтныг иш татан мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр мөргөлдөөн хэдэн долоо хоног үргэлжилсэн маргаан, хурцадмал байдлын дараа эхэлсэн бөгөөд хоёр тал бие биенээ эхэлж гал нээсэн гэж буруутгажээ.
Тайландын армийн мэдээлснээр Камбожийн тал тагнуулын дрон хөөргөсний дараа зүүн хил дээрх Та Моан Том сүм рүү цэргээ илгээжээ. Камбожийн цэргүүд гал нээсний улмаас Тайландын хоёр цэрэг шархадсан байна.
Камбожийн Батлан хамгаалах яам хариуд нь Тайландын цэргүүд өдөөн хатгалгагүйгээр тэдний нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэж мэдэгдэв. Үүний хариуд Камбожийн цэргүүд хариу гал нээж хамгаалах арга хэмжээ авчээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энгийн иргэд амь алдсан байна.
Хэдэн долоо хоног үргэлжилсэн хоёр улсын хурцадмал байдал Бангкок Камбожийн дипломат ажилтныг хөөх болсноо зарлаж, дараа нь Пномпенээс Элчин сайдаа эргүүлэн татах болсноор байдал улам хүндрчээ.
Хилийн бүсэд явган цэргийн эсрэг зориулалттай мина дэлбэрснээс болж энхүү хурцадмал байдал эхэлсэн байна.
Лхагва гарагт Тайландын таван цэрэг хилийн ойролцоо дээрх минад дэлбэрсний улмаас шархаджээ. Шалгалт хийсний дараа Тайландын нутаг дэвсгэрээс сүүлийн саруудад тавьсан байж болзошгүй олон тооны мина илрүүлжээ.
Одоогоор хоёр улс хилээ хаасан байна.