Архангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөлийн нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас томоохон гол, нууруудын усны түвшин нэмэгджээ. Тухайлбал, Орхон гол үерийн аюултай түвшнийг 30 см-ээрдаван үерлээд байгаа бол Онон, Хэрлэн, Эг, Идэр, Чулуутын усны түвшин мөн 20-25 см хүртэл нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Онцгой байдал, цагдаагийн байгууллагаас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд хүргэн, завьт болон хөдөлгөөнт эргүүл гарган ажиллаж буй. Гэсэн хэдий ч усны ослын тохиолдол буурахгүй байгаа бөгөөд он гарсаар 46 хүн амиа алдсаны 13 нь бага насны хүүхэд байжээ. Зөвхөн баяр наадмын өдрүүдэд л гэхэд 17 хүн усны ослоор амиаалдсан. Иймд малчид, ард иргэд болон энэ бүс нутгаар амарч, аялж зугаалж яваа хүмүүсийг голын ойролцоо отог, майхнаа барихгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй гол ус руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Л.Ням