
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа ихсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
Мөн баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Салхи хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.