Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, ажиллаж буй иргэдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулдаг. Тэгвэл Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтан төрийн дээд шагнал, одон, медалийг гардуулах үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Камертон хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарыг Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав.
