Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Ц.Энхболд, түүний хүү Э.Ганболор нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 2-нд шилжүүлжээ. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд “Бизнес эрхлэгч Б.Ууганбаярын бүх хөрөнгийг залилан мэхэлж, өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр шилжүүлэн авсан тагнуулын байгууллагын хүндэт чекист Ц.Энхболдын банкет гэх зураг бүхий мэдээлэл цацагдсан. Мөн тэдний ард ТЕГын дарга байсан Б.Хурц, Б.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, С.Чинзориг зэргийн нэр дурдагддаг хэмээн бичиж буй. 2019 оноос хойш шалгасан, Б.Ууганбаярын хөрөнгийг залилж авсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.3-2.2-ын “Бусдад их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн”, 17.4-2.2-ын “Бусдад их хэмжээний хохирол учруулж эд хөрөнгийг нь завшсан”, 18.6-1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Гадаадаас ирсэн хүү Э.Ганболорыг аав нь “Оффистоо түр байрлуулаач” гэж иргэн Б.Ууганбаяраас гуйж, улмаар эзэнд нь мэдэгдэлгүйгээр объектыг нь барьцаанд тавьсан. Өөр нэг барилгыг нь борлуулж өгнө гэж нэр дээрээ шилжүүлэн аваад залилан мэхэлсэн. Иргэн Б.Ууганбаярын хоёр том хөрөнгийг ийнхүү дээрэмджээ” хэмээн ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга асан Ц.Энхолд, түүний хүү Э.Ганболор нарт холбогдох хэргийн талаар мэдээлж буй юм.
Д.Дайчин