
Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Өчигдөр орой нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байсан дуут мессеж худал, ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яам мэдэгдсэн.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга П.Эрдэнэбат "Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоосон. Худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ххуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна" гэв.