"

Улаанбаатар смарт карт" компани таван жилийнхээ ойн хүрээнд "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зарласан билээ. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс удаа зорчсон иргэд оролцох боломжтой энэхүү хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорсон байна.
Энэ удаагийн тохирлоор хоёр сая төгрөгийн 1 азтан, 500,000 төгрөгийн 6 азтан, сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ.