
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль үйлчлэх бөгөөд энэ талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Коронавирусийн халдвар олон улсад тархсан энэ үед аюулыг даван туулах, сэтгэлзүйгээ зөв удирдах талаар зөвлөмж өгнө. Ард иргэд тайван байх хэрэгтэй, айдас түгшүүр асуудлыг хүндрүүлэхээс биш сайн дүн өгөхгүй. ЭМЯ болон ДЭМБ-наас тогтмол өгч байгаа мэдээллийг дагах хэрэгтэй гэв.
ОБЕГ-ын дэд дарга, Хурандаа Ц.Ганзориг, Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын 62 дугаар тогтоолд “Шинэ коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2-р сарын 13-ны өдрөөс гуравдугаар сарын 20-ныг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсүгэй” гэсэн тогтоол гарлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшингийн гаргасан үйл ажиллагааны удирдамж гарлаа. Удирдамжид:
-Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, Шуурхай штаб байгуулах
-Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг бэлэн байдлыг хангах
-Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг 13-ны 16.00 цагаас эхлэн зогсоох
-Хот хоорондын нийтийн тээврээр зорчигчдын тээврийн хэрэгслийг ариутгах хэрэгслээр хангаж, ариутгах
-Олон нийтийг хамарсан
-Шашны байгууллагуудын зан үйл, цуглаан иргэд олон нийтийг оролцуулахгүй байх
-Томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхэд 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зэрэг 10 заалт тусгажээ.
Мөн Цагдаагийн байгууллагаас иргэдийг худал мэдээлэл, цуурхал гаргаж нийт ард түмнийг айдаст автуулахгүй байхыг анхааруулж байна.