
Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт 70 настай хөгшин, 12 настай зээ хүүгийн хамт малд явж байхад нь чоно дайрчээ.
Тухайн өдөр цасан шуургатай байсан бөгөөд үзэгдэх орчин муу байсан тул чоно хүү рүү эхлээд дайрахад 70 настай н.Нэргүй чоныг хүүгээс салгаж тулж явсан модоо аманд нь тэвхдэх зуур хүү чулуугаар цохин чононоос мултарч чаджээ.
Дээрх хүмүүс зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.