
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ, НМХГ, НЭМГ хэрхэн ажиллаж байгаа талаар хамтарсан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн. Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй” гэлээ.