
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн байдлаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын саналаар коронавирусийн дэгдэлтийн голомт болсон Ухань хотод ажиллаж байгаа эмч нарт өөрсдийн нэг өдрийн цалингаа хандивлах уриалгыг гаргасан талаар мэдээллээ.