
Коронавирусийн эрсдлийг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мөсний баярыг цуцлах нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр "Хөх сувд-2020" мөсний баяр албан ёсоор цуцлагдаж байна.
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг БОАЖЯ-нд хүргүүлээд байсан юм.
