
Монголчууд жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарч, хийморь лундаагаа сэргээдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн шинийн нэгний өглөө Хийморийн овоонд гарахыг хоригложээ.
Энэ талаар Богдхан уулын Дархан цаазат газар "Засгийн газрын захирамж гарч, цагаан сарын шинийн нэгний өглөө Хийморийн овоо руу явах замыг түр хугацаагаар хориглолоо" хэмээн мэдээлсэн байна.
Ташрамд дурдахад, энэ сарын 13-нд Сүхбаатар аймаг дахь Шилийн Богд уул чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хориглоод байна.