
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Гурвансайхан багийн “Говийн-Ирээдүй” ХХК-ийн соёл амралтын хүрээлэнгийн хашаанд үлэг гүрвэлийн хуванцар тоглоом шатаж байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 16:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 16:23 цагт очиж 8 минут ажиллаж галыг бүрэн унтраасан. Гал түймрийн улмаас тус хүрээлэнгийн үлэг гүрвэлийн хуванцар тоглоом болон ойр орчмын зүлэг, мод шатжээ.