
Колумб улсын хойд хэсэгт оршдог Кумбаль хотын нутгийн уугуул иргэд коронавирусийн халдварын тархалтыг зогсоох өөрсдийн аргыг олжээ. Хөл хорионы дэглэмийг зөрчсөн хүнийг тухайн омгийн ахлагчийн шийдвэрээр олны өмнө ташуурдаж шийтгэдэг гэнэ. Дараа нь олон нийтийн ажил хийлгэдэг аж. Ийм шийтгэлийг зөвхөн омгийн гишүүдэд төдийгүй хотын бусад иргэдэд ногдуулдаг аж. Харин цагдаа нар тусгай зөвшөөрөлгүй гудамжаар явж байгаа хүнийг мөнгөн торгуулиар торгож байгаа юм байна. Колумб улсад хөл хорионы дэглэм 3-р сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн юм. Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 5 мянга орчим тохиолдолд бүртгэгдээд байгаа юм байна.