
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан маргааш буюу тавдугаар сарын 25-нд болно.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Мөн олон улсын нислэгийг хязгаарласан хугацааг ч сунгаад байгаа юм.
Энэхүү шийдвэр ирэх долоо хоногт дуусахаар байгаа тул өргөтгөсөн хуралдаанаар дээрх хязгаарлалтуудыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.