
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Нийт 66 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор таван хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Өнөөдөр дахин хоёр оюутан эдгэж, эмнэлгээс гарлаа. Эдгэсэн оюутнууд сонсогчийн сургуулийнхнаас өмнө Москвагаас ирсэн оюутнууд юм. Ийнхүү эдгэсэн хүний тоо 32 болж, ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна” гэлээ.