
Орон нутгийн замд машин онхолдож, найман сартай хүүхэд энджээ.
Тодруулбал, Өчигдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт шороон замд 16:50 цагийн орчимд Toyota Spacio маркийн Э жолоочтой автомашин замын хажуу уруу онхолдож, зорчигч 8 сартай хүүхэд, эрэгтэй Э нар нас баржээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэн бол нийслэлд нэг, орон нутагт гурван хүн амиа алджээ.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.