
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнэ буурсан талаар мэдээллээ. Тодруулбал,
- "А-80"- 50 төгрөгөөр,
- "А-92"- 80-100 төгрөгөөр,
- "А-95"- 200 төгрөгөөр,
- Дизель түлшний үнэ литр тутамд 180 төгрөгөөр тус тус буурчээ.
Ингэснээр нийслэлд:
- "А-80"- авто бензин 1350,
- "А-92"- авто бензин 1360,
- "А-95"- авто бензин 1800
- Дизель түлшний дундаж үнэ 1990 төгрөг болсон гэв.
Дэлхийн зах зээлд брэнт маркийн тосны үнэ буурсан тул манай улсад сүүлийн 3 сарын турш газрын тосны үнэ буурч байна. Гэхдээ сүүлийн долоон хоногт түүхий тосны үнэ эргээд өссөн үзүүлэлттэй байна.