
Бельгийн иргэд Засгийн газар болон Дотоод хэргийн яамны сайд Питер де Кремийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. RTBF сувгийн мэдээлж буйгаар нэхэмжлэгчид Холбооны засгийн газрын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийн тухай Европын конвенцыг зөрчиж, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн үзэж байгаа аж. Бельгийн эрх баригчид хүний эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа эсэхийг үл харгалзан “Хятадын авч буй арга хэмжээг шууд хуулбарласан” гэж нэхэмжлэгч талын өмгөөлөгч мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан Олон улсын хүний эрхийн лигийн Бельги дэх төлөөлөгч Пьер-Арно Перрути “Хүний эрхийн тухай конвенц нь онцгой тохиолдолд зарим эрх чөлөөг хязгаарлахыг хүлээн зөвшөөрдөг. Одоогийн цар тахлын үе нь тэрхүү онцгой тохиолдол нь мөн бөгөөд Бельгийн эрх баригчдын шийдвэрийг буруутгах аргагүй” хэмээн тайлбарлажээ. Харин Бельгийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба иргэдийн нэхэмжлэлтэй хараахан танилцаж амжаагүй байгаа ч хязгаарлалтыг эсэргүүцэн шүүхэд хандах иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна.