
Хар тамхи хэрэглэсэн үедээ эхийгээ зоддог гэгдэх жүжигчин Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөө өглөө боллоо.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т.Билэгжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлжээ.
Түүний хэргийг өнөө өглөө 09.00 цагт хэлэлцэж, 2.8 жилийн хорих ял оноож нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэх шийдвэрийг шүүх гаргав.