
Өчигдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны зургаадугаар давхраас 30 орчим насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллага, "Бага насны хүүхэдтэйгээ хамт унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" хэмээн мэдээллээ.
Урьчилсан байдлаар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм үйлдэл хийхэд хүрсэн байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.