
Дулаан хангамжийн энэ зун хийх засварын ажлын төлөвлөгөө батлагджээ. Засварын үед хэрэглээний халуун усыг хязгаарлана. Тухайлбал, зургаадугаар сарын 2-14 – ны хооронд Яармаг хороолол, XIX хороолол, ХУД –ийн нэгдсэн эмнэлэг, Зайсан салаа, Төв цэнгэлдэх орчимд хязгаарлалт хийж, засварын ажил явагдах аж.
Мөн түүнчлэн дулааны сүлжээнд “0” зогсолт хийгдэхгүй тул таслах хаалтуудыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан доор графикт заасан хугацаанд багтааж шөнийн бригад байгуулан ажиллахаар болжээ. Иймд өөрсдийн оршин суугаа газрын халуун усны хязгаарлалтыг дараах графикаас харна уу.
.jpg)