
Улсын Их дэлгүүрийн тав, зургаа, долдугаар давхарт гал гарч байна. Онцгой байдлын албанд ирүүлсэн дуудлагын дагуу 16:50 цагийн орчимд гал унтраах, аврах ангийнхан очжээ.
Урьдчилсан байдлаар, УИД-ийн долоон давхарт байрлах хоолны газарт гал гарсан нь тогтоогдсон байна. Улмаар тус хоолны газрын хоёр газ дэлбэрч гал улам эрчээ авчээ.
Түймрийг унтраахаар нийслэлийн гал түймэр унтраах, аврах нийт зургаан ангийн ээлжийн бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:
Аврагчид барилга дотор байсан 11 иргэний амь насыг аварчээ. Үүнээс хоёр иргэн нь бага зэрэг угаартсан байдалтай байна.
Шууд бичлэг ТВ5 телевизийн өмч болно.