
2020 оны зургаадугаар сарын 4-ний өдрийн байдлаар төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 79.3% буюу 22.5 сая эх мал төллөжээ.
Тодруулбал,
- Бод малын нийт хээлтэгчийн 58.4%,
- Бог малын нийт хээлтэгчийн 81% нь тус тус төллөсөн.
Харин Өмнөговь, Дундговь аймгуудын хувьд эх малын сувайралт их байгаа тул мал төллөлт 46.2-59.3 хувьтай байна.
Улсын хэмжээнд нийт 22.6 сая төл хүлээн авч, үүний 97 хувь буюу 21.6 сая төл бойжиж байна.
Малын төрлөөр авч үзвэл:
- 72.5 мянган ботго,
- 634.7 мянган унага,
- 1.08 сая тугал,
- 11.6 сая хурга,
- 9.2 сая ишиг байгаа юм.