
Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод онцгой албаны нисдэг тэрэг буух талбайг мэргэжлийн байгууллагуудтай хамтран судалж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Удахгүй МУ-ын Засгийн газар, гадаадын улс орнуудтай хамтарсан хөнгөлөлттэй зээлээр 71 гал унтраах машиныг Онцгой байдлын албанд нийлүүлэх гэж байгаа. Энэ нь онцгой байдлын техник нөхцлийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, онцгой байдлын ажилчдын чадамжийг сайжруулах, ард түмний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой байна" гэлээ.