
Хотын захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ үеэр үзвэл үйлчилгээний газруудыг нээх эсэхийг судлах болсноо мэдэгдлээ.
Тэрбээр "Коронавирус хэзээ намдах нь тодорхойгүй байгаа учраас ард иргэдийн ажилтай, орлоготой байх хэрэгцээг нь хангах шаардлага тулгарч байна.
Иймд энэ долоо хоногоос УОК-д зарим үзвэр, үйлчилгээний газруудыг нээх, цаашид эрсдэлгүйгээр үйл ажиллагааг явуулах ямар боломж байгаа болохыг судалж танилцуулахаар ажиллаж байна. Ковидтой холбоотой ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй хийгдэж байна" гэлээ.