
Польш улсад сурч байсан Монгол Улсын иргэн өндрөөс үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, зургадугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Польш улсын Краков хотод суралцдаг монгол оюутан сургуулийнхаа оюутны байрны зургаан давхраас үсэрч амиа хорлосон байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач санхүүгийн асуудлаас болж амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглажээ. Учир нь Польш улсад хөл хорионд байгаа монгол оюутнууд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа бөгөөд сүүлийн 1-6 сарын тэтгэлгээ аваагүй байгаа гэнэ.
Талийгаачийн бичиж үлдээсэн гэрээслэлийг цагдаагийн байгууллагаас авч, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.