
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Сахигтун, Үндсэн хуулийн 19 эвсэл"-ээс Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийн сурталчилгаанд оролцохоор явж байсан Ж, М нар өнөөдөр зам тээврийн ослоор амиа алджээ.
Зам тээврийн осол Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг "Тахилтын даавааны ар" гэх газар болсон байна. Хамт явж байсан гурван хүнийг Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
"Сахигтун, Үндсэн хуулийн эвсэл"-ээс талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Ослыг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.