
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ц.Энхбаярыг томилжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан С.Эрдэнэтуулыг “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан юм.
Өнгөрсөн тавдугаар сарын 27- ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.