
Бүгд найрамдах Казахстан улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн ОМ7168 аяллын дугаартай агаарын хөлөг өнөөдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас 08:01 минутад хөөрлөө. Казахстан руу хөөрсөн тусгай нислэгээр 150-170 иргэн эх орондоо ирэхийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлж байсан.
Энэхүү нислэг өнөөдөр 19:30 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна. БНКУ-д байгаа монгол иргэдээс 1097 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна.