
Цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан Орчлон олон улсын сургууль төгсөлтийн баяраа цахимаар тэмдэглэхээр болжээ. Энэ талаар тус сургуулийн сургалтын албанаас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Энэхүү цахим арга хэмжээ нь фэйсбүүкээр явагдахгүй бөгөөд сурагчид тусгай програм ашиглан гэрээсээ оролцох юм байна. Ингэхдээ сурагч бүр өөрсдийн камераа өгч, микрофоноо хаасан байх ёстой гэнэ.