
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/30 тоот “Тусгай зөвшөөрөлгүй эмнэлэг, эмчийн үйл ажиллагааг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжаар хяналт шалгалт хийгдсээр буй аж.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 25-р хорооны Олимп хотхоны 119-2 тоот 1 давхарт байрлах Мөнх цэнгүүн ХХК-ийн “Лабо” лабораторийн үйл ажиллагааг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ. Тус лаборатори нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан аж.

Эх сурвалж: НМХГ