
НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсны дагуу нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Харин зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа.
НӨАТ-ын 2020 оны 01-р улирлын буцаан олголт аввагүй иргэд энэ сарын 20-ны /2020.06.20/ дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулахыг Татварын албанаас мэдээллээ. Хэрэв заасан хугацаанд урамшууллаа авах хүсэлтээ баталгаажуулаагүй бол дараа улиралд нэмэгдэж олгох юм байна.
