
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Өнөөдийн байдлаар 10020 иргэнээ татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр 2300 гаруй иргэнээ татан авах юм.
Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж байна" гэв.