
Өнөөдөр гадаа 27 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 168 дахь өдөр бөгөөд он дуусахад 200 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 12 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 15, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2656.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 384.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт ГХЯ-нд Япон улсаас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн ноот бичигт гарын үсэг зурах ёслол болно.
- 09.00 цагт Туушин зочид буудалд "Цэвэр агаартай хот" олон улсын эрдэм шинжилгээний цахим бага хурал эхэлнэ.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
- 11.30 цагт Тагнуулын ерөнхий газрын гадна УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигч Д.Анхбаяр сонгогчдын нэрсийн жагсаалтын хууль бус бүртгэлийн мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1281 онд Япон руу дайлаар мордсон Хубилай хааны цэрэг далайн шуурганд сөнөжээ.
- 1866 онд Австри-Пруссийн дайн эхэлжээ.
- 1885 онд АНУ-д зориулсан Францын ард түмний бэлэг Эрх чөлөөний хөшөө Нью-Йорк хотын боомтод иржээ.
- 1939 онд Францад Эйжен Вейдман гэгч цуврал алуурчинг цаазаар авсан нь тус улсад хамгийн сүүлийн удаа олны өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэсэн нь тэр юм.
- 1970 онд АНУ-ын эрдэмтэн Эдвин Лэнд “Polaroid” фото аппарат бүтээжээ.