
2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэсэн үг. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт аж.
18-25 хүртэлх насны залуус нийт сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч бөгөөд энэ нь залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж байгаа юм.
Тэгвэл энэ жил залуус сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, цахим орчинд "Саналаа өгнө" давалгааг эхлүүлжээ.
Сонгогч та хөндлөнгийн нөлөөнд авталгүйгээр саналаа чөлөөтэй илэрхийлж, итгэл үнэмшлээрээ саналаа өгөөрэй. Таны сонголт бидний ирээдүй, улс орны хувь заяаг тодорхойлно гэдгийг санаж, хариуцлагатай сонголт хийгээрэй хэмээн уриалж байна.












