Хүний тархинд хуримтлагдсан бичил хуванцрын хэмжээсүүлийн найман жилийн хугацаанд 50 хувиар өссөнийг судалгаагаар тогтоосон байна. “Nature Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээр тархинд бичил болон нано хуванцруудын агууламж хамгийн өндөр буюу бусад эрхтэнтэй харьцуулахад 10 дахин их байжээ. Духны хэсэгт л гэхэд эдийн нэг грамм тутамд ойролцоогоор 4917 микрограмм хуванцар илэрсэн нь 2016 онд бүртгэгдсэнээс 1600-гаар өссөн үзүүлэлт гэнэ. Тархинд шингэсэн хуванцрын хэсгүүд өнгөгүй, тунгалаг, бөөрөнхий, утаслаг, хурц ирмэгтэй гэхчлэн олон хэлбэртэй байсан ба хоол, ус, агаараар дамжин эд эрхтэнд нэвтэрдэгаж. Уг судалгаагаар полиэтилен нь тархинд хамгийн их илэрсэн бөгөөд энэ нь голдуу хуванцар уут, усны сав, хүнсний баглаа боодол зэрэгт өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, савласан ус уудаг хүн жилд 90 000 хүртэлх микрограмм бичил хуванцрыг залгиж байдаг тул шил, эсвэл зэвэрдэггүй ган сав ашиглах, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг халаахдаа хуванцраас зайлсхийх, даавуун тор хэрэглэхийг судлаачид зөвлөж байна.
Л.Ням