Associated Press агентлаг Францын ерөнхийлөгчийн Макрон Вьетнамд хүрэлцэн ирж байх үеэрээ эхнэртээ алгадуулж байгаа бичлэгийг нийтэлсэн юм.
Харин Францын төрийн тэргүүн үүнийг онгоцноос буухаасаа өмнө эхнэр Брижиттэйгээ "зүгээр л тэнэгтэн тоглож байсан" хэмээн тайлбарлажээ.
Тэобээо сэтгүүлчдэд хандан "Эхнэр бид хоёр байнга л ингэж тоглодог. Тийм л юм болсон" гэж хэлэв.
"Энэ бичлэг манай гаригийн хэмжээний гамшиг мэт болж хувирсан төдийгүй янз бүрийн таамаг хэдийнээ дагуулах болсонд” гайхаж байгаагаа Макрон илэрхийлжээ.
Макрон мөн Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер нартай Киев рүү галт тэргэнд явж байсан бичлэгийг дурдав. Тэрхүү бичлэг Макрон "ширээн дээрээс цаасанд боодолтой хар тамхи шүүрэн авсан" гэх тайлбар таамаглал дагуулсан байдаг.
Францын удирдагчийн ярьснаар тэрбээр “зүгээр л амны цаасыг авсан” гээд дээрх дүрс бичлэгүүдийн тайлбаруудыг “хариуцлагагүй, хуумгай" зүйлс хэмээжээ. "Хэсэг бүлэг галзуу хүмүүс эдгээр бичлэгт тайлбар хийж цагаа дэмий үрэх юм" гэж Макрон дүгнэв.
Гэсэн ч BFMTV сувгийн мэдээлснээр Францын төрийн тэргүүн гайхсан царайтай харагдсан ч хурдан эргэж угтан авсан хүмүүстэй гараа даллан мэндчиллээ гэжээ. Дараа нь хосууд онгоцны шатаар бууж байхдаа Макрон урьдын адил эхнэрээ хөтлөх санаатай гараа сунгасан боловч эхнэр нь үл тоон бариулаас барьж буусан байна.
Францын Ерөнхийлөгч эхнэрийнхээ хамт Азийн хэд хэдэн орнуудаар албан ёсны айлчлал хийж байгаа. Вьетнамын дараа Индонезийг зорьж, тавдугаар сарын 29, 30-нд Сингапурт болох “Шангри-Ла яриа хэлэлцээ” аюулгүй байдлын бага хуралд оролцох Европын анхны удирдагч болох юм байна.