Премьер лигид аваргалсан хөлбөмбөгийн “Ливерпүүл” клубын ялалтын парад цусан зам татуулсан эмэгнэлт хэрэг явдлаар өндөрлөв.
Даваа гарагт ливерпүүлчууд хөл бөмбөгийн багийнхаа ялалтыг тэмдэглэн хотын төв гудамжаар жагсаж байхад нь 8 хүний суудалтай микроавтобус олны дундуур дайрч, хэдэн арван хүнийг гэмтээжээ. Одоогоор нас барсан хүн байхгүй ч 50 шахам хүн бэртсэнээс 4 бага насны хүүхэд байгаа аж.
Машины жолооч болох 53 настай цагаан арьст Британийн эрийг хэргийн газарт баривчилсан байна. Энэ хэргийг террорист халдлага гэж үзэхгүй байгааг тус хотын цагдаагийн газраас мэдэгдэв.
36 жилийн өмнө Хиллсборо цэнгэлдэх хүрээлэнд “Шеффилд” болон “Ливерпүүл” багуудын хооронд болсон тоглолтын үеэр 97 хөгжөөн дэмжигч шахцалдаанд дарагдаж амиа алдсан хэрэг өнөөдрийн ялагч багийн түүхийг харлуулсан байдаг. Энэхүү эмгэнэлт явдлын шалтгааныг нуун дарагдуулснаас болж асуудал улам ноцтой болж байв.
2020 онд COVID-19 цар тахлын үеэр тавгдсан хязгаарлалтын улмаас “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчид клубынхаа аваргын ялалтыг олон нийтэд тэмдэглэх боломжгүй байсан.
Харин энэ удаад бороотой байсан ч "Дахиад манайх" гэсэн бичигтэй хоёр автобусны дээвэр дээр сууж байсан "Ливерпуль"-ийн тоглогчдыг харах гэсэн туг далбаатай хөгжөөн дэмжигчид гудамжинд эгнэсэн байжээ.
Хөлбөмбөгийн клуб осолд нэрвэгдсэн хүмүүст иж бүрэн тусламж үзүүлэхийг санал болгосон байна.